Мэдээ мэдээлэл
ЗАРИМ БАЙГУУЛЛАГАД ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС АЛБАН БИЧИГ ЯВУУЛАВ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсгийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 2013 онд хийсэн ажлын тайлан, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны тайланг 2014 оны 3 дугаар сард багтаан Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх талаар албан бичиг явууллаа. Төрийн ...
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Баян-өлгий аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нар Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, гадаад бодлогын нэгдмэл байдлын талаар болон хилийн боомт, иргэний харьяалал зэрэг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Мөн тус аймагт 2010 онд ...
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей орон нутгийн сургагч багш нартай уулзав.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс орон нутгийн нийт төлөөлөгчдөд зориулсан сургагч багш нарын сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 14-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулж, нийт 62 сургагч багш бэлтгэгдлээ. Сургалтын хаалтын ажиллагаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий ...
ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр(НҮБХХ)-ийн Вьетнам дахь Суурин төлөөлөгчийн газрын ажилтан Хайро Акуна, НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Николас Буудт, Канадын ЭСЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга Жан Шелтинга нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтанд Төрийн байгуулалтын байнгын ...
Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн С.Баярцогтын асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Б.Болорчулуун, Ганбаатар, Ц.Даваасүрэн, Содномпил, Г.Уянга нар 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод хандаж УИХ-ын Дэд дарга С.Баярцогтын гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага тавьжээ. Энэ дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж УИХ-ын гишүүн С.Баярцогтод холбогдох асуудлыг авч ...
Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай танилцлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Байнгын хорооны ажлын албаны зөвлөх, референтүүдийн хамтаар нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ажиллаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан ...
Уулзалт, ярилцлагын тойм

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 тоот захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Улс төрийн намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нартай 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уулзалт, ярилцлага зохион байгуулав. Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Г.Уянга, ...
Ажлын хэсэг хуралдав

Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдав /2013.03.06/. Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 тоот захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогт ахалж байна.
Тойм

Өнөөдөр /2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр/ Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Р.Гончигдорж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн урилгаар айлчилж байгаа Канад улсын Төрийн албаны комиссын дарга асан Мариа Баррадос, Канадын тусламжийн агентлагийн төлөөлөгч Жан Шелтинг нарыг хүлээн авч уулзлаа. 2010 оын 09 дүгээр сарын 28-нд байгуулсан Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хоёр орны төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр харилцан туршлага солилцох, судалгаа хийх, ...
Парламентыг дэмжих төслийн үнэлгээний хорооны хурлын мэдээлэл

Хурал 2013 оны 03 дугаар сарын 1-ний өдөр Төрийн ордонд хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хурлыг даргалав.Нэгдсэн Үндэсний Байгууллагын Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны дарга, зөвлөхүүд, Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Ж.Наранбаатар, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү, Хууль зүйн ...