Хуралдааны мэдээлэл
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Дондовын Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд танилцуулж, Байнгын ...
2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 тоот захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулсан болно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Су.Батболд, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл Р.Гончигдорж, Ц.Даваасүрэн нарын гишүүд ажиллаж байна. Ажлын хэсэг 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, ойрын ...
АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 тоот захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулсан болно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Ц.Даваасүрэн нарын гишүүд ажиллаж байна. Ажлын хэсэг 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, ойрын хугацаанд хийх ...
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Төрийн байгуулалтын байнгын хорооны “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийг хэрэгжүүлэх хуулийн ажлын хэсэг 11 цаг 30 минутанд “Б” танхимд хуралдлаа. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү удирдаж, гишүүдэд Л.Цог, Сү.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболд, Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Батмөнх, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Тунгалаг, референт Г.Чагнаадорж нар ...
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан

2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:1. “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;3. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын ...
Дэд хорооны хуралдаан

2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Ёс зүйн дэд хороо хуралдаж, Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцэнэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн ...
Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. Улсын Их Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тоот тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Сүхбаатарын Батболд, Миеэгомбын Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, гишүүнээр тус тус батлав.
2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тойм

Төрийн байгуулалтынбайнгын хороо хуралдаж Төрийн албаны зөвлөлийн даргаар Балтавын Цогоог томилох тухай асуудлыг хэлэлцэн Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ОРУУЛАХ АСУУДАЛ

·     Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; ·     ”Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл;   Төрийн байгуулалтын байнгын хорооны  Ажлын алба
2013 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НООС 05-НЫ ӨДРҮҮДЭД БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дараах асуудлуудаар гаргасан санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд оруулахаар шийдвэрлэлээ. Үүнд: ·     Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; ·     ”Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл; ·     Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас ...
2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-НООС 21-НИЙ ӨДРҮҮДЭД БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ /ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО/

НЭГ. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:12 дугаар сарын 17-ны Даваа гарагт: • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А”танхимд;• Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00цагаас “А”танхимд;ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ...